БАГУУДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн гишүүдийн хамтаар 2017 оны 04 сарын 07-ны өдөр Оюут, Уурхайчин, Согоот, Даваат, Яргуйт, Наран гэсэн 6 багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлан, төлөвлөгөөтэй танилцаж санал солилцон ажиллав. Багуудад хууль зүйн зөвлөгөө өгч цаашид хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмж өглөө. Сумын ГХУСАЗСЗ-өөс 2017 оны "Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах" жил болгосонтой холбогдуулан багуудад энэ чиглэлээр ажлын төлөвлөгөөгөө боловсруулж судалгааг нарийвчлан гаргах үүрэг өгөв.
Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-өөс 2017 оныг "Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах" жил болгон зорилт дэвшүүлэн Монгол улсын ирээдүй болсон үр хүүхдүүдээ гэмт хэргээс хамгаалах, гэр бүлийн аливаа хүчирхийлэл, гэмт хэрэгт уруу татагдахаас урьдчилан сэргийлж гэрэлт ирээдүйн төлөө ажиллаж байна.