ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2016 оны Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар нийт 31 Төлөөлөгч сонгогдож, үүнээс МАН-аас 26, АН-5 Төлөөлөгч тус тус сонгогдсон. Сумын ИТХ-ын даргаар Б.Баасансүрэн, Нарийн бичгийн даргаар З.Эрдэнээ нар ажиллаж байна.Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 5 удаа зохин байгуулан сум орон нутгийн хөгжлийг тодорхойлсон олон чухал шийдвэр гарган хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Хурлын хуралдаанаас 26, тэргүүлэгчдийн хуралдаанаас 63 тогтоол үүнээс нийтээр дагаж мөрдүүлэхээр 2 тогтоол гарган хэрэгжүүлж байна.
www.bayan-undur.orkhon.khural.mn цахим хуудас байнгын ажиллагаатай явагдаж хурлын үйл ажиллагаа, тэргүүлэгчид, төлөөлөгчдийн танилцуулга, хороодын ажлыг мэдээлэн иргэд түгээхээр ажиллаж байна.
Сумын ИТХ-ын хуралдаанаас чухал шийдвэрүүд гарган хэрэгжиж байна
Сумын ИТХ-ын II хуралдаанаар Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 9 бүлэг 106 зүйл бүхий сумын хөгжил дэвшил урагшлуулах цогц хөтөлбөр баталсан. Мөн хуралдаанаар Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан холбогдох албан тушаалтанд үүрэг өгөн ажиллав.
2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2 байршилд 320 өрхөд 24 га газрыг эзэмшүүлэхээр, 14 байршилд 792 өрхөд 57,51 га газрыг өмчлүүлэхээр тусгасан. Цаашид газар олголтыг үр дүнтэй, чирэгдэлгүй ил тод болгохоор төлөөлөгчид олон зөв санал дэвшүүлэн хэрэгжүүлэн ажиллахаар болсон.
Сумын ИТХ-ын V хуралдаанаар Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл, дотоод журмыг шинэчлэн батлав. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжийн хүсэн хүлээдэг сум хөгжүүлэх сангийн зээл болон дотоод журамд маш нухацтай хандан иргэдэд чирэгдэлгүй, оновчтой хүртээмжтэй байлгах талаар анхаарч өмнөх журмыг засан сайжруулсан үүний үр дүнд олон ажлын байр бий болж, өрх бүр үйлдвэрлэгч болж ашиг орлоготой болгоход онцгой анхаарав.
ИТХ-ын үйл ажиллагааны салшгүй нэгж хороод
Сумын ИТХ 6 хороод байгуулан үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Хороодыг шинэчлэн дараах чиглэлээр байгуулав.
1 Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо / Дарга ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнэбат/
2 Нийгмийн бодлогын хөгжлийн хороо / Дарга ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг/
3 Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо /Дарга ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон/
4 Төсөв санхүүгийн хөгжлийн хороо /Дарга ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэцогт/
5 Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо /Дарга ИТХ-ын төлөөлөгч О.Мөнх-Од/
6 Дэд бүтэц, хот байгуулалтын , гэр хорооллын хөгжлийн хороо /Дарга ИТХ-ын төлөөлөгч Ц.Шинэбаяр/
Сумын ИТХ-аас Төлөөлөгчид, төрийн албан хаагчдаа байнга дэмжих болно
Сайн үйлсийн аян
Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ шинэ бүрэлдэхүүнтэй хуралдлаа
2017 оны ГХУСАЗСЗ-өөс хийх ажлын төлөвлөгөөнд 5 хэрэгжүүлэх арга хэмжээг тусган, гишүүдийн ажил үүргийн хуваарь батлан шинэ оны ажилдаа орлоо.
Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-өөс 2017 оныг "Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах" жил болгон зорилт дэвшүүлэн Монгол улсын ирээдүй болсон үр хүүхдүүдээ гэмт хэргээс хамгаалах, гэр бүлийн аливаа хүчирхийлэл, гэмт хэрэгт уруу татагдахаас урьдчилан сэргийлж гэрэлт ирээдүйн төлөө ажиллаж байна.