Мэндчилгээ
Орхон аймгийн Баян-Өндөр суманд аж төрөн ажиллаж суугаа казах айл өрх, ард иргэд Та бүхэнд өдөр шөнө тэнцсэн Наурыз-нарны баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Казах үндэстний их баяр болох Наурыз - нарны баяр энэ өдрүүдэд тохиож байна. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн үндэсний их өв соёл билээ. Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд бүртгэн авсан.
Баян-Өндөр сумын ажилсаг хичээнгүй казах иргэд мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, барилга, соёл урлаг зэрэг бүхий л салбарт нийт ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, Баян-Өндөр сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь оруулж ирсэн билээ.
Ингээд Баян-Өндөр сумын нийт казах иргэд та бүхэндээ Наурыз - Нарны баярын мэнд дахин дэвшүүлэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүн ард эрүүл байгКазах үндэстний их баяр болох Наурыз - нарны баяр энэ өдрүүдэд тохиож байна. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн үндэсний их өв соёл билээ. Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд бүртгэн авсан.
Баян-Өндөр сумын ажилсаг хичээнгүй казах иргэд мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, барилга, соёл урлаг зэрэг бүхий л салбарт нийт ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, Баян-Өндөр сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь оруулж ирсэн билээ.
Ингээд Баян-Өндөр сумын нийт казах иргэд та бүхэндээ Наурыз - Нарны баярын мэнд дахин дэвшүүлэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүүхэд бүхэн жаргалтай байг
Ерөөл айлтгал биеллээ олж
Ертөнц даяар аз жаргалаар дүүрч
Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж
Наурыз баяр өлзийгөө хайрлаг аа!
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БААСАНСҮРЭН