ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2017-03-07

МЭНДЧИЛГЭЭ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Баян-Өндөр сумын болон Монгол улсын нийт эхчүүд, эмэгтэйчүүддээ хүргэе.
Гэр бүлийн нэгэн багана болсон эмэгтэйчүүд та бүхэн Монгол улсын хөгжил цэцэглэлтэд цаглашгүй чухал үүрэгтэй төр улсын маань гэрэл гэгээ билээ. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, өр нинжин сэтгэл, холч ухаан мянга мянган жилийн тэртээгээс улс гэрийг засан тогтнуулахад чухал байр суурь эзэлж эвдэрсэн бүхнийг эвцүүлж, хагарсан бүгдийг эвлүүлэн ирсэн.    
    Хэдийгээр 106 жилийн өмнө эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, ажлын нөхцөл сайжруулах, сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө жагсаж эхэлснээс энэхүү өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн нэрийдэж дэлхийн олон улс орон өргөн дэлгэр тэмдэглэсэн боловч Монгол хүний эх хүн, эмэгтэйчүүдээ хүндлэн дээдлэх сүүн цагаан сэтгэл өвөг дээдсээс маань бид бүхэнд өвлөгдөн сэтгэл зүрхэнд хоногшсон.
    Эхийн цагаан сүү, бүүвэйн дуугаар хорвоог мэдэрч мэндэлсэн хүн бүр эмэгтэйчүүд, эхийгээ хүндлэн дээдэлж бурхантай зүйрлэн ачийг нь өчүүхэн боловч хариулах чин хүсэлтэй гэдэгт гүнээ итгэж байна.
    Монголынхоо нийт  эрхэмсэг гоо төгөлдөр бүсгүйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж амьдралд тань хамгийн сайн сайхан, өрх гэрт нь мөнхийн баяр баясгалан бүхнийг хүсэн ерөөе.
 
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БААСАНСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%