Баян-Өндөр сумын хамгийн өндөр настанд хүндэтгэл үзүүлэв
Баян-Өндөр сумын иргэн Эрдэнэ овогтой Лхамсүрэн гуай нь тус сумын хамгийн өндөр настай азай буурай билээ. Архангай аймгийн Цахир сумын уугуул Э.Лхамсүрэн гуай Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн иргэн бөгөөд өдгөө 102 насыг зооглож байна.
Баян-Өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 23 тоот тогтоолоор Баян-Өндөр сумын “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
2017 оны 02-р сарын 23-ны өдөр Сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч нар азай бууралтайгаа учран золгож сургаал юуг нь сонсон нийт Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ард иргэдийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүлэв. Угтан золгож буй Гал тахиа жилдээ Баян-Өндөр сумын ИТХ-аас азай бууруулаа хүндэтгэн дээдэлж, өрх бүр аз жаргалтай байлгахад хичээн ажиллахаа илэрхийлэв.
Өндөр настан Э.Лхамсүрэн гуай 6 хүүхэд төрүүлж өсгөн одоо 5 дахь үеийн үр удмаараа тойрон хүрээлүүлэн аж төрж байна. Хэдий 102 нас наслаж байгаа боловч бие тэнхлүүн, өнтэй сайхан сар шинээ угтаж байна.
Баян-Өндөр сумын хамгийн өндөр настан Э.Лхамсүрэн болон нийт сумынхаа өндөр настан азай буурлуудаа ирж буй Гал тахиа жилдээ урт удаан насалж, төрлөөрөө төвшин сайхан элгээрээ энх амгалан сар шинэдээ сайхан шинэлэхийг Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгчдийн зүгээс хүсэн ерөөж байна.