ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-02-23

Сайн үйлсийн аян зохион байгуулав.
       Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Монголын тогооч нарын холбооны Орхон аймгийн салбар зөвлөлөөс санаачлан амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой 10 багийн 10 иргэнд сар шинийн өмнө сайн үйлсийн аян зохион байгуулж зөвлөлийн гишүүн 8 аж ахуйн нэгж байгууллагаас өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр бэлэг барив.
        Иргэдэд бага боловч итгэл баяр бэлэглэсэн энэхүү арга хэмжээ 2017 оны 02 сарын 22-ны өдөр болж олон иргэдийг баярлуулсан гэнэтийн сайхан үйлс болов. Тус зөвлөлийн хамт олон нэг удаагийн биш цаашид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн аяныг улам өргөжүүлэн Баян-Өндөр сумын иргэд, ард түмэндээ байнга туслан дэмжиж байхаа илэрхийлэв.
      Энэхүү арга хэмжээнд  Монголын тогооч нарын холбооны Орхон аймгийн салбар зөвлөлийн  гишүүн:
“Буман сүлд” ХХК Захирал Г.Алтангэрэл
 “Эрдмин” ХХК-ны тогооч нар Ахлах тогооч Б.Цэвээнчимэд
 ДЦС-ын “Рийч лайк” ХХК Захирал Д.Дуламханд
 “Од дөл” ХХК Захирал н.Давааням
“Баянцагааны хүү” ХХК Захирал Ж.Мөнх-Эрдэнэ
“Сүслэн эрдэнэ” ХХК Захирал О.Уянга
 “N house” ресторан Захирал Т.Ринченжүгдэр
“Шим мандал” ХХК Захирал П.Амарбаясгалан нар оролцов.
       Хийсэн бүтээсэн бүхэн нь хүмүүсийн сайхан сайхны төлөө байдаг энэхүү байгууллага, ажилтан хамт олон Баян-Өндөр сумын бахархал, баялаг билээ.
      Орхон аймгийн нийт ард түмнийг  эрүүл эко хүнсээр хангах ажил үйлсдээ бусдыгаа манлайлан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн  ажиллаж байгаа дээрх аж ахуйн нэгж байгууллага, ажилтан албан хаагч нартаа Баян-Өндөр сумын ИТХ, нийт үйлчлүүлэгч, иргэдээс чин сэтгэлээсээ баярлан талархаж ажил үйлсийн өндөр амжилт хүсье.
        Баян-Өндөр сумын баялаг бүтээгч Монголын тогооч нарын холбооны Орхон аймгийн салбар зөвлөлийн гишүүн байгууллага, ажилтан албан хаагч нартаа ирж буй Алтан унжлагад хэмээгч Гал тахиа жилдээ ажил үйлсийн арвин их амжилт хүсэн ерөөж  Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Сайн үйл дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%