Баян-Өндөр сумын үе үеийн ахмад ажилтан, дарга нарт хүндэтгэл үзүүлэв
Тун удахгүй Монгол түмний минь уламжлалт Цагаан сарын баяр эхлэх гэж буй энэ цаг мөчид Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, ЗДТГ-аас үе үе ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэлийн арга хмжээг 2017 оны 02 сарын 21-ний өдөр зохион байгуулж ахмад, дунд, залуу халаа гэсэн 3 үеийн дарга, ажилтан албан хаагчдын уулзалт болон ахмад үеэ хүндэтгэн сургаал үгсийг сонссон сайхан тэмдэглэлт өдөр боллоо.
Баян-Өндөр сумын түүхэн хөгжил цэцэглэлтэд ахмадуудын маань оруулсан нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол улсын хамгийн том сум болон хөгжиж байгаад сумын ИТХ-ын дарга төлөөлөгчид, сумын Засаг дарга ЗДТГ-ын нийт хамт олон талархан хүндэтгэж байна.
Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ахмадууддаа ирж буй ХVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилдээ урт удаан насалж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсье.