Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Аврагч-2016” тэмцээн болж өнгөрлөө. Аймгийн Засаг даргын нэрэмжит болон жил бүр явагддаг уг тэмцээн нь 18 дахь удаагаа болж байгаа нь энэ юм. “Аврагч” тэмцээн нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ажиллах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой.
“Аврагч-2016” тэмцээнд 13 байгууллагын 14 багийн 224 ажилтан, албан хаагч оролцсон. Тэмцээний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ гамшиг осол гэдэг хэдийд ч тохиолдож болно. Энэ үед тэмцээнд оролцож буй та бүхний мэдлэг, ур чадвар чухал хэрэгцээтэй гэлээ.
Тэмцээний шүүгчээр ОБГ, Биеийн тамир спортын газар, Улаан загалмайн хорооны мэргэжилтнүүд болон сургагч багш нар ажилласан.
Ийнхүү дүн гарахад “ЭДЦС” ТӨХК-ны баг “Аврагч-2016” тэмцээний тэргүүн
байрыг эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, алтан медалийн эзэн боллоо. Харин
хоёрдугаар байранд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Баяжуулах фабрикийн баг орсон бол
Нийгмийн даатгал, Татварын хэлтсийн хамтарсан баг гуравдугаар байрыг эзэллээ. Манай Баян-Өндөр сумын ЗДТГ-ын баг 18 жил тэмцээнд ажиллтай
оролцлоо.