ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭРДЭНЭТЭД ҮЙЛДВЭРЛЭВ” ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛТ БОЛЛОО

2016-09-19

          Өчигдөр буюу Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Орхон аймгийн Бүрэнбүст багт “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдаа үйлчилгээний төв нээгдлээ. Хоёр давхар,  үйлдвэрлэл үйлчилгээ  хосолсон тус төвийг Баян-Өндөр сумын ИТХ-с төсвийг нь баталж,  ОНХС-ын хөрөнгөөр 600 гаруй сая төгрөгөөр худалдан авч, Орхон аймгийн Баялаг бүтээгчдийн холбоонд хүлээлгэн өгчээ. Төвийн үйл ажиллагааны нээлтэд Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, төлөөлөгч Б.Хээрийнбаатар, Я.Тунгалаг, Г. Алтанзул нар болон бусад албаны хүмүүс мөн Баялаг бүтээгч нар оролцлоо. Энэ төвийг Орхон аймгийн Баялаг бүтээгчдийн холбоо хариуцах бөгөөд тус холбоонд 100 гаруй баялаг бүтээгчид элсэх саналаа хүргүүлжээ.

Үйлдвэр эрхлэгчдэд тулгамддаг асуудлын нэг нь бүтээгдэхүүний борлуулалт, түрээсийн төлбөр байдаг. “Энэ төв ашиглалтад орсноор дээрх асуудлыг нэг дор шийдэх боломж бүрдсэн” гэж үйлдвэрлэл эрхлэгчид хэллээ.

Төвийн хоёр давхар буюу худалдааны хэсэгт Орхон аймгийн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг худалдаалах, төвийн зоорийн давхарт үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Тус төвөөс Эрдэнэт хотод үйлдвэрлэгддэг бүхий л брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой боллоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%