Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн XVI хуралдаан өчигдөр /2016.08.24/ 17 цагт хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид П.Баянмөнх, Б.Ганбат, Л.Түмэндэмбэрэл нар байлаа. Тэргүүлэгчийн хуралдаанаар ээлжит XXIII хурлын хуралдааныг товыг хойшлуулан 2016 оны 09 сарын 9-ний хуралдуулахаар боллоо. Сумын ээлжит XXII хурлын хуралдаанаар дараах 5 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явц гүйцэтгэлийн тухай
2.ОНХС-гийн хөрөнгийн хэмнэлтийг тодотгон батлах тухай
3. Сумын нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх иргэд, Аж ахуйн нэгжийн дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
4. Сумыг 2016-2025 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлах тухай
5.Сумын ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай