Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн XVI хуралдаан өчигдөр /2016.07.04/ 17 цагт хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид М.Чулуунзагд, П.Баянмөнх, Л.Түмэндэмбэрэл нар байлаа. Тэргүүлэгчийн хуралдаанаар ээлжит XXII хурлын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсныг 7 дугаарын сарын 8 өдөр хуралдуулахаар тов зарлалаа. Сумын ээлжит XXII хурлын хуралдаанаар дараах 3 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.Тендерүүдийн баримт бичгийн үнийг нэмэлт дансруу төвлөрүүлж, зарцуулах тухай
2.Сумын нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх иргэд, Аж ахуйн нэгжийн дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3.Сум хөгжүүлэх сан -Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, санхүүгийн 2016 оны хагас жилийн тайланг хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
-Сум хөгжүүлэх санд хяналт хэрэгжүүлсэн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах тухай
-Сангийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай
-Тогтоолын дагуу сангийн төсөвт тодотгол хийж батлуулах тухай
-Сангийн сонгон шалгаруулах зөвлөл, санд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай