Сүүлийн 3 жилийн хугаццанд Орхон аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, Сумын ИТХ, ЗДТГ нар хамтран бүрэн эрхийнхээ хугацаанд Эрдэнэтийн гэр хорооллын багуудыг хар замаар холбох гэсэн зорилтоо хэрэгжүүлсэнд олон түмэн талархаж байна.
Зам дагаад хөгжил ирнэ гэдэг дээ. Гэр хорооллын хар зам дагуу байршилтай айл өрхүүд аль эрт худалдаа үйлчилгээний газруудаа бариад ард иргэдэд үйлчилж эхэлсэн байна.
Эрдэнэ баг, Хабитат хорооллыг холбосон 1.8 км зам, Наран, Шанд, Даваат
багийн 2.4 зам, Баянбулаг багийн 1.3 км, Баянцагаан багийн 1 км, Яргуйт
багийн 2 км, Говил багийн 3,3 км хатуу хучилттай авто замыг шинээр бий болгож байр хоорондын замыг өргөсгөж, авто зогсоолын талбай ч нэмэгдсэн байна.