ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРДЭНЭТИЙН ГЭР ХОРООЛЛЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ

2016-04-20

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын гэр хороололд нэгдсэн удирдлага бүхий 3837 лед гэрэл суурилуулж гэр хорооллыг бүрэн гэрэлтүүллээ. Мөн Жаргалант сумын гэр хорооллын болон төв замын гэрэлтүүлгийн ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 200.0 сая төгрөг зарцуулсан байна. Сумын иргэд шөнийн гэрэлтүүлэгт мөн л сэтгэл хангалуун байна. Автомат удирдлагатай, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гэрэлтүүлгээр гэр хорооллын гудамжуудаа бүрэн гэрэлтүүлсэн энэхүү шинэчлэлээр Орхон аймаг улсдаа анхдагч боллоо.

Гэр хорооллын шинэ гэрэлтүүлгүүд JS системээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, түүнийг ажиллуулах хүн интернэтэд байгаа тохиолдолд хаанаас ч энэ бүх гэрлийг нэгэн зэрэг асааж, унтраах боломжтой ажээ. Гэрэлтүүлгийн нэгдсэн систем нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компани дээр төвлөрсөн байна.

Гэрэлтүүлэг өвлийн нөхцөлд 18.00 цагаас 02.00 цаг хүртэл ажиллаж, түр унтраад өглөө 06.00-07.30 цагийн хооронд ажиллах горимтой. Харин зун өдөр уртассан үед өөр горимоор ажиллана. Өөрөөр хэлбэл 4 улирлын цагийн өөрчлөлтийг дагаад гэрлүүдийг асааж, унтраах цаг өөрчлөгдөх ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4519
3144 / 70%
867 / 19%
247 / 5%
261 / 6%