Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /2016.03.31/ 17 цагт сумын иргэний танхимд хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид М.Чулуунзагд, Д.Ганболд, Л.Түмэндэмбэрэл, В.Баттулга нар байлаа. Тэргүүлэгчийн хуралдаанаар орох дараах 6 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1. Сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг гудамж талбай, олон нийтийн газарт байрлуулах байршил тогтоох тухай
2. Сумын иргэд ААН-д нохой тэжээх , эзэмших талаар 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний тухай
3. Багийн АДЗ-д өөрчлөлт оруулах тухай
4. Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тухай
5. Сумын ГХУСЙЗСЗ-ийн 2015 онд хийсэн ажлын тайлан сонсох
6. ИТХ-ын Гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааны хорооны даргын мэдээлэл