Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 дахь хуралдаан өчигдөр /2016.03.17/ 17 цагт сумын иргэний танхимд хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид М.Чулуунзагд, Д.Ганболд, Л.Түмэндэмбэрэл нар байлаа. Тэргүүлэгчийн хуралдаанаар орох дараах 4 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1.Хөнгөлөлттэй зээлээр трактор олгох гэрээ байгуулах тухай
2.Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
3.Сумын “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай
4.Сумын Худалдан авах ажиллагааны зарлагдсан тендерүүдийн бичиг баримтын үнийг нэмэлт данс руу төвлөрүүлж, зарцуулах тухай