Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд засаг захиргааны анхан шатны нэгж багуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахад иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн ИТХ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/-ийн дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Цагдаагийн газрын дарга Хурандаа Б.Даваазул, Баян-Өндөр сумын ИТХ /ГХУСАЗСЗ/-ийн дарга Н.Жаргалсайхан нар аймгийн бүх багийн засаг дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.
Гэрээ байгуулах үеэр 2015 онд байгуулсан гэрээний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаараа Тэргүүн байр эзэлсэн Баян-Өндөр сумын Баянцагаан багт нэг сая таван зуун мянган төгрөг, Дэд байр эзэлсэн Эрдэнэ багт Нэг сая төгрөг, Гуравдугаар байр эзэлсэн Дэнж багт Нэг сая төгрөгний шагналыг тус тус гардууллаа