ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

2016-03-07

        Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит XXI хурлын хуралдаан 2016.03.04-ний 09 цагт аймгийн хурлын заланд хуралдлаа. Энэ хуралдаанаар орох дараах 4 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

1. Хотын ногоон бүс тогтоох тухай

2. Сумын ИТХ, ЗДТГ, багуудын 2016 оны төсөвт тодотгол хийх тухай /Сумын Санхүүгийн албаны танилцуулга/

3. Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай

4. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

            Эхний асуудлыг хэлэлцээд сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх 1539 га талбайг хамгаалалтад авахаар боллоо.

Мөн сумын ИТХ, ЗДТГ, багуудын 2016 оны тодотгосон төсөв, ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалтыг батлан тогтоол гаргалаа.

Хамгийн сүүлийн хэлэлцсэн асуудал нь Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байлаа. Энэ нь  ЗГ-ын 2011 оны 134 дүгээр тогтоолд 3.1.5-д өөрчлөлт орсон дагуу . СХС-гийн сонгон шалгаруулах зөвлөл болон хяналтын зөвлөлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна гэж заасан дагуу .“Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнээс Ж.Амонжол, Б.Батчимэг нарыг чөлөөлж, Баялаг бүтээгчдийг дэмжих  холбооны  төлөөллөөр  Ч.Батсүх, иргэний төлөөллөөр Г.Отгондавааг, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнээс М.Энхбатыг чөлөөлж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл Ч.Ариунжаргалыг нар тус тус томиллоо. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%