ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРЛЫН ХУРАЛДААН 2016.03.04-НИЙ ӨДӨР ХУРАЛДАНА

2016-03-01

            Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дахь хуралдаан өнөөдөр .2016.03.01/ 12 цагт сумын иргэний танхимд хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид М.Чулуунзагд, Д.Ганболд, Л.Түмэндэмбэрэл, В.Баттулга, П.Баянмөнх нар оролцож, ирц 85,7% байлаа.  Мөн хуралдаанд сумын ИТХ-ын хороодын дарга нар урилгаар оролцлоо. Тэргүүлэгчийн хуралдаанаар 2016 оны 3 сарын 4-ний өдрийн XXI хурлын хуралдаанаар орох дараах 4 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

1. Хотын ногоон бүс тогтоох тухай

2. Сумын ИТХ, ЗДТГ, багуудын 2016 оны төсөвт тодотгол хийх тухай /Сумын Санхүүгийн албаны танилцуулга/

3. Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай

4. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Дээрх 4 асуудлыг хэлэлцээд сумын ИТХ-ын  XXI хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%