ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016-02-04

 МЭНДЧИЛГЭЭ

 

Баян-Өндөр сумын нийт иргэд, ахмад буурлууд, хүүхэд багачууд та бүхэндээ XVII жарны гал бичин жилийн Монголын уламжлалт сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнгөрсөн модон хонин жил  байгаль цаг уур таатай сайхан байж, иргэдийн аж төрж ажиллаж амьдрах таатай сайхан нөхцөл бүрдэж, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилт төлөвлөгөө биелэн төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сайжруулсан, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлсний зэрэгцээ 300 гаруй сая төгрөгөөр иргэдийн оролцоог дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн сайхан жил байлаа.

Манай иргэд ААН-үүд 108,9 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж өмнөх оноос 44,6%-иар, нийтийн аж ахуйн орлого 12,9 тэрбум төгрөгт хүрч 24,1%-иар, ахуйн үйлчилгээний орлого 16,8% -иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Жилийн эцсээр нийт 44287 толгой мал тоологдон бүх төрлөөр малын тоо өсөж, газар тариалангийн чиглэлээр 482 иргэн, ААН 214.1 га-д тариалалт хийж, 1609,2 тн төмс хүнсний ногоо, 548.5 тн үр тариа, 92,6 тн ногоон тэжээл хураан авсан нь малчид, тариаланчид, иргэд та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим, амжилт гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ирж буй XVII жарны гал бичин жил иргэд, малчин, тариаланч, үйлдвэрлэгч та бүхний санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, тавьсан зорилгоо биелүүлж, амжилт бүтээлээ ахиулсан, айл бүхэн аз жаргалтай, инээд хөөртэй, элбэг хангалуун, түвшин амгалан, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Үндэсний их соёл уламжлалын дагуу ахмад буурлууд, аав ээж, төрөл төрөгсөд, ах дүүстээ алд цэнхэр хадгаа барин золгож, идээ ундаагаар хүндэтгэн дайлж, айл хотол, элгэн садан, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

 

 

                                                                

                             ИТХ-ын дарга                Н.ЖАРГАЛСАЙХАН                                                                               

                                                                 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%