2016 анхны хуралдаан буюу сумын ИТХ-ын ээлжит XX хурлын хуралдаан боллоо. Хурлын ирц 77,4 хувь байлаа. Ээлжит XX хурлын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд
1. Байгаль орчныг хамгаалах талаар сумын Засаг даргын 2015 оны ажлын тайланг сонсож, үнэлэлт өгөх тухай
2. Сумын амьжиргааг дэмжих зөвлөлөөс 2015 онд зохион байгуулсан ажил дүгнэлт өгөх тухай
3. Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай
4. Сумын ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай
Эхний 2 асуудлыг хэлэлцээд ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээ өглөө. 3 дахь асуудлыг хэлэлцээд сумын хэмжээнд энэ онд ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр баталлаа. Хамгийн сүүлчийн асуудал сумын ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх 2016 оны төлөвлөгөөг 50 зорилтын хүрээнд 95 арга хэмжээг хэрэгжүүлэхээр хэлэлцэн баталлаа.