ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН II ХУРАЛДААН БОЛЛОО.

2016-01-28

          Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны хоёр дахь хуралдаан  1 дүгээр сарын 27-ний  12 цагт сумын иргэний танхимд хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид М.Чулуунзагд, Д.Ганболд, Л.Түмэндэмбэрэл, В.Баттулга нар оролцож, ирц 71,4% байлаа.  Мөн хуралдаанд Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хороон дарга Б.Батсайхан урилгаар оролцлоо. Тэргүүлэгчийн хуралдаанаар дараах 6 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

1.      Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний тайланг сонсож хурлын хуралдаанд оруулах эсэх

2.      АДЗ-ийн 2015 оны тайланг хэлэлцэж хурлын хуралдаанд оруулах эсэх

3.      СИТХ, ЗДТГ, багуудын төсөвт тодотгол хийх тухай

4.      Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэж хурлын хуралдаанд оруулах эсэх

5.      Сумын ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэж, хурлын хуралдаанд оруулах эсэх

6.      Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай

Хэлэлцсэн эхний 5 асуудал нь сумын ИТХ-ын ээлжит XX хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. Хамгийн сүүлийн асуудал нь сумынхаа бүтээн байгуулалтад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Монгол улсын Төрийн дээд шагнал одон, медалиар шагнуулахаар тодорхойлж Аймгийн ИТХ өргөн мэдүүлэхээр боллоо. /Гарсан шийдвэр - Тогтоол/


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%