Баян-Өндөр сумын нийт 21 багийн иргэдийн нийтийн хурал 2016.01.23-ны өдөр боллоо. Багуудын хуралд иргэдийн ирц хангалттай байж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- Багийн Засаг дарга нарын 2015 оны үйл ажиллагааны тайлан сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай
- Багийн Хэсгийн цагдаа нарын 2015 оны үйл ажиллагааны тайлан сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай
- Багийн ӨЭМТ-ийн 2015 оны үйл
ажиллагааны тайлан сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэж иргэд
үнэлэлт өглөө. 21 багийн Засаг дарга, Хэсгийн цагдаа, ӨЭМТөвүүд
иргэдэдээсээ ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээ авлаа.