Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга тэргүүтэй сумын хурлын Тэргүүлэгчид, Хороодын дарга нар, ИТХ-ын ажлын албаны ажилчид зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид /2016.01.15-16ны/ өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр суманд айчилан ирж туршлага солилцлоо.
Дархан сумын төлөөлөгчид хүрэлцэн ирж сумын хурлын үйл ажиллагаа мөн
Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт хивс”ХК, Хангарьд спорт ордны цанын баазын
үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо. Мөн Төлөөлөгч
Б.Хээрийнбаатар өөрийн бүтээл болох нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын
айлын дулааны асуудлыг шийдсэн Сэргээгдэх эрчим хүчний дулаан халаагуураа
үзүүлж танилцууллаа. Дархан сум, Баян-Өндөр сумууд нь Монголын хамгийн том сум
учир ижил төстэй зүйл олон байгаа тул цаашид хамтарч
ажиллахаар боллоо.