Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны анхны хуралдаан 1 дүгээр сарын 06-ны 17 цагт сумын иргэний танхимд хуралдлаа. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид Б.Ганбат, Д.Ганболд, Л.Түмэндэмбэрэл нар оролцож, ирц 58%. мөн хуралдаанд Хороодын дарга урилгаар оролцлоо. Тэргүүлэгчийн хуралдаанаар дараах 3 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1. ИТХ-ын ээлжит XХ хуралдааны тов тогтоох тухай
2. Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
3. СИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэх тухай
Эхний асуудлыг хэлэлцээд ээжилт XX хуралдааныг товыг 2016.01.29 өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцээр боллоо. Үүнд:
1. СИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай
2. Сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд хийх хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай
3. Сумын ИТХ, ЗДТГ-йн төсөвт тодотгол хийх тухай
4. Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн тайланг сонсох тухай
5. Сумын байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжийн чиглэлээр хийсэн тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай.
2 дахь асуудлыг хэлэлцээд 4 багийн амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт орууллаа.
Сүүлийн асуудлыг хэлэлцээд хурлын ээжилт XX хуралдаанд оруулахаар боллоо.