ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭЭЛЖИТ XIX ХУРАЛДААН БОЛЛОО

2015-12-30

Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит XIX хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

 

1. Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах тухай

2. Сум хөгжүүлэх сангийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2016 оны төсөв төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл батлуулах, дотоод журамд өөрчлөлт оруулах тухай

Шийдвэрлэсэн нь: Эхний асуудлыг хэлэлцээд сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг ХАНГАЛТТАЙ гэж үнэллээ. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

Хоёрдугаар асуудлыг хэлэлцээд Сум хөгжүүлэх сангийн 2015 оны үйл ажиллагааг ХАНГАЛТТАЙ гэж дүгнэлээ.  Мөн тэргүүлэх чиглэл батлуулах, дотоод журамд өөрчлөлт оруулан баталлаа.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%