Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 24 дүгээр хуралдаан өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ны 17 цагт боллоо. Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан Тэргүүлэгчид Б.Ганбат, П.Баянмөнх, Л.Ганболд, Л.Түмэндэмбэрэл хүрэлцэн ирж хурлын ирц 71,4% байлаа. Тэргүүлэгчид дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай
2.Сум хөгжүүлэх сангийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2016 оны төсөв төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл батлуулах, дотоод журамд өөрчлөлт оруулах тухай.
3.Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай.
4.Улсын сайн малчин, тариаланчид тодорхойлох тухай.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд 1.Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай
2.Сум хөгжүүлэх сангийн 2015 оны үйл
ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2016 оны төсөв төлөвлөгөө, тэргүүлэх
чиглэл батлуулах, дотоод журамд өөрчлөлт оруулах тухай гэсэн 2 асуудлыг 2015 оны 12
дугаар сарын 25-ны өдөр хуралдах сумын ИТХ-ын ээлжит XIX
хуралдаанаар
хэлэлцүүлэхээр боллоо.