Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2015.12.11-ний өглөө 9 цагт аймгийн хурлын их танхимд боллоо. Хурлын ирц 71.3% байж ээлжит XVII хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай
2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай
3. Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн тухай
4. Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2015 хэрэгжүүлсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьсан тухай /ажлын хэсгийн мэдээлэл/
5. Сумын ЗДТГ, багуудын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Сумын ИТХ, ЗДТГ, багуудын 2016 оны төсвийн төслийг батлуулах тухай
6. Сумын ЗДТГ, багуудын 2015 оны төсвийн гүйцэтгэлд дүгнэлт хийсэн тухай /Төсөв санхүү хөрөнгө оруулалтын хорооны мэдээлэл/
7. Сумын ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөний биелэлтийн тухай
8. Сумын ИТХ-ын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тухай