2015 онд Баян-Өндөр сумын залуу төлөөлөгч нар
санаачлан сумын хурлын төлөөлөгч нар дэмжин ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн гэр
хорооллын Наран цогцолбор сургуулийн гадна талын биеийн тамирын талбайг орчин
үеийн жишигт нийцсэн биеийн тамирын талбай болгон тохижуулсан нь тус сургуулийн
төдийгүй гэр хорооллын иргэдийн чөлөөт цаг өнгөрүүлдэг газар болсонд сургуулийн
хүүхдүүд талархаж сургууль дээрээ талархлын аян зохион байгуулсан байна. Хүүхдүүдээс 50 гаруй талархлын захиа ирснийг сургуулийн удирдлага, сурагчдын
төлөөлөл болсон хүүхдүүдийн хамт өнөөдөр Баян-Өндөр сумын XVIII хуралдааны үеэр төлөөлөгч нарт гардуулан өгч талархлаа
илэрхийлэн амжилт хүссэн юм.