2015
оны 10 дугаар сард зарлагдаж 12 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн
Khural.mn дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарчээ.
2015 оны уралдаанд 53 ИТХ бүртгүүлж оролцсноос нийтэлсэн мэдээ
мэдээллийн тоо, чанар, шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаараа маш эн тэнцүүхэн
өрсөлдсөн байна. Иймд Шалгаруулах хорооны зүгээс нийт 35 ИТХ-ыг шалгаруулах
шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь 2014 оноос хойш
тасралтгүй амжилттай хөгжүүлсэн ИТХ-ууд нь давуу талтай байх хандлагатай байсан
тул 2015 оноос идэвхи санаачилгатай ажиллаж байгаа хурлуудаа дэмжих шаардлага
гарсан байна. ИТХ-ынхаа цахим хуудсыг тогтмол хөгжүүлж, ИТХ-ын үйл
ажиллагаа, орон нутгийн хөгжлийн талаарх үнэ цэнэтэй мэдээ мэдээллийг иргэд,
олон нийтэд ил тод, нээлттэй хүргэхийн төлөө хүчин чармайлт тавьж ажилласан байна.
Ийнхүү төслийн үндэсний захирал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн
дарга Б.Болдбаатарын захирамжаар дараах хурлууд нь тус бүр 1 сая төгрөгийн
шагналыг хүлээн авахаар боллоо.
Дүүргийн ИТХ-уудаас :
1. Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ
2. Сүхбаатар дүүргийн ИТХ
3. Чингэлтэй дүүргийн ИТХ
Аймгийн ИТХ-уудаас :
4. Архангай аймгийн ИТХ
5. Баянхонгор аймгийн ИТХ
6. Баян-Өлгий аймгийн ИТХ
7. Говь-Алтай аймгийн ИТХ
8. Дархан-Уул аймгийн ИТХ
9. Дорноговь аймгийн ИТХ
10. Сүхбаатар аймгийн ИТХ
11. Төв аймгийн ИТХ
12. Увс аймгийн ИТХ
13. Ховд аймгийн ИТХ
14. Хөвсгөл аймгийн ИТХ
15. Хэнтий аймгийн ИТХ
Сумдын ИТХ-уудаас :
16. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ
17. Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ
18. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ
19. Баянхонгор аймгийн Жинст сумын ИТХ
20. Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ
21. Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын ИТХ
22. Булган аймгийн Тэшиг сумын ИТХ
23. Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ
24. Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ
25. Дорноговь аймгийн Замын-үүд сумын ИТХ
26. Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ
27. Дундговь аймгийн Луус сумын ИТХ
28. Орхон аймгийн Баян-Өндөрсумын ИТХ
29. Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ
30. Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
31. Төв аймгийн Заамар сумын ИТХ
32. Төв аймгийн Зуунмод сумын ИТХ
33. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ
34. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ
35. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ уралдаанд амжилттай оролцож шалгарсан
байна.