Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 23 дугаар хуралдаан 2015 оны 12 дүгаар сарын 07-ны 15 цагт сумын иргэний танхимд эхлэн үргэлжилж байна. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид Б.Ганбат, П.Баянмөнх, Д.Ганболд, Л.Түмэндэмбэрэл, В.Баттулга нар болон Хороодын дарга нар хүрэлцэн ирж сумын ИТХ-ын 2015 оны 12 сарын 11-ний өдрийн ээлжит XVII хуралдаанд орох дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
№ |
Хэлэлцэх асуудал |
1. |
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай |
2. |
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай |
3 |
Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн тухай |
4 |
Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2015 хэрэгжүүлсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьсан тухай /ажлын хэсгийн мэдээлэл/ |
5 |
Сум хөгжүүлэх сангийн 2015 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан |
6 |
2016 оны Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө, зээлийн эргэн төлөлт, зээлийн хүүгийн орлогоос зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг батлуулах тухай |
7 |
Сумын ЗДТГ, багуудын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Сумын ЗДТГ, багуудын 2016 оны төсвийн төслийг батлуулах тухай |
8 |
Сумын ЗДТГ, багуудын 2015 оны төсвийн гүйцэтгэлд дүгнэлт хийсэн тухай /Төсөв санхүү хөрөнгө оруулалтын хорооны мэдээлэл/ |
9 |
Сумын ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөний биелэлтийн тухай |
10 |
Сумын ИТХ-ын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Сумын ИТХ-ын 2016 оны төсвийн төслийг батлуулах тухай |
11 |
Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай |