ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ БЭЛТГЭХ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ

2015-11-30

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын

2015 оны 11 сарын 13 өдрийн ээлжит XVII

хуралдааны 03 тогтоолын хавсралт

 

 

БАЯН ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
  ХУРЛЫН ХУРАЛДААН, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

АСУУДЛЫГ БЭЛТГЭХ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ

 

            Нэг:Нийтлэг үндэслэл                                                  

Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон сумын хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажил, хэлэлцэх асуудал түүнтэй холбогдсон мэдээлэл тооцоо судалгаа, тоо баримтыг үнэн зөв, бодитой боловсруулж хугацаанд нь танилцуулах, хуралдааны тэмдэглэл, тогтоол шийдвэрийг хууль зүйд нийцүүлэн боловсруулахад  оршино.

 

Хоёр: Хурлын хуралдаан, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал

2.1.Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хууль, бусад хуулиудад хурлаар хэлэлцэж шийдвэр гаргахаар заасан асуудлууд

2.2.Сумын ИТХ-аас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, тухайн онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт

2.3.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урт богино хугацааны хөтөлбөр батлах, тэдгээрийн биелэлт

2.4.Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, түшмэлүүд, Багийн Засаг дарга нараас эрхэлсэн асуудлын чиглэлээр асуудал хэлэлцүүлэх

2.5.Сумын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх дүрэм журам заавар, ИТХ, ЗДТГ, багуудын дотоод үйл ажиллагаанд мөрдөх журам заавар

2.6 Сумын ЗДТГ, багуудын төсөв, ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээ, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө төсөв батлах, гүйцэтгэлийг хэлэлцэх

2.7.Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн ба ТББ, ААН, Иргэний нийгмийн байгууллагуудаас оруулсан санал тайлан мэдээлэл

2.8.Хуулинд заасан бусад асуудал

 

ГУРАВ:Хуралдаанд бэлтгэх

3.1. Сумын ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх бол 20 оос доошгүй

хоногийн өмнө, Тэргүүлэгчдийн хурлаар асуудал хэлэлцүүлэх бол 5-аас доошгүй хоногийн өмнө, онцгой шаардлагатай асуудал хэлэлцүүлэхээр бол 5-аас доошгүй, Тэргүүлэгчдээр  онцгой шаардлагатай асуудал хэлэлцүүлэхээр бол 2-оос доошгүй хоногийн өмнө ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, ажлын албанд мэдэгдэх

3.2. Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэгч нь хэлэлцэх асуудалтай холбогдсон  мэдээлэл санал дүгнэлт, төлөвлөгөө, гарах шийдвэр тогтоолын төслийг боловсруулан ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, хороод, Хурлын ажлын албанд  хуралдаанаас 3 хоногийн, Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2 хоногийн  өмнө албан баримтаар ирүүлэх

3.3. Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах асуудал  холбогдох хууль тогтоомжид нийцсэн, судалгаа дүгнэлт зураг төсөв тооцоо хийгдсэн, статистик мэдээ тоо баримтаар баталгаажсан байх ба хуралдаанд оруулах материалыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, төрийн ба ТББ дарга эрхлэгч/ баталгаажуулж, холбогдох албан тушаалтан хариуцан оруулах

3.4. Шаардлагатай бол хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг чиглэлийг хариуцсан хорооны гишүүдийн хурлаар  урьдчилан хэлэлцүүлж нэгдсэн дүгнэлт гарган хуралдаанд оруулж болно.

3.5. Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээ, хөтөлбөр төсөл арга хэмжээг иргэдээр хэлэлцүүлсэн эрэмбэ, ИТХ-ын төлөөлөгч, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн зураг төсөл тооцоог хийсний дараа хуралдаанаар хэлэлцүүлэх

3.6. ИТХ-ын хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал хууль зүйд нийцэхгүй, иргэдийн нийтлэг эрх  ашгийг хөндөхөөр болон тоо баримт зураг төсөв тооцоо, судалгаа үндэслэлгүй, тодорхой бус, шийдвэрийн төсөл хангалтгүй боловсруулагдсан, хэлэлцүүлэх эрх бүхий албан тушаалтан, мэдээлэл өгөх ажилтан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дутуу зэргээс Тэргүүлэгчид, төлөөлөгчид хэлэлцэн шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд уг асуудлыг хэлэлцэхээс татгалзах хойшлуулах эрхтэй.

3.7. ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан хойшлуулснаас гарах хариуцлагыг асуудал хэлэлцүүлсэн эрх бүхий албан тушаалтан хариуцах ба шаардлагатай бол холбогдох албан тушаалтанд арга хэмжээ тооцон ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, хурлын ажлын албанд албан ёсоор хариу мэдэгдэх.

3.8. ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх илтгэл мэдээлэл, төлөвлөгөө, төсвийн төсөл, зураг төсөв тооцоо, шийдвэр тогтоолыг тогтоосон хугацаанд Хурлын ажлын албаар дамжуулан ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчдөд хүргүүлэх.

3.9. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан мэргэжлийн байгууллага, албан тушаалтныг хуралдаанд урилгаар оролцуулах  ба хүмүүсийн талаар ажлын албатай урьдчилан тохиролцож нэрсийг гарган 1-ээс доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн байх.

3.10. Хуралдааны    байр    бэлтгэх,    өсгөгч    бусад   техник хэрэгсэл тоног

төхөөрөмж байрлуулах, хуралдааныг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхийг  Сумын ЗДТГ, Хурлын ажлын алба хариуцан гүйцэтгэх.

3.11. Хуралдаанд бэлтгэх ажлын явц, хуралдааны үйл ажиллагааг мэдээллийн хэрэгслээр сурталчлах, ажлыг хурлын ажлын алба ЗДТГ гүйцэтгэх.

3.12. Хэлэлцэх асуудал, хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг нам эвслийн бүлгүүдийн хуралд урьдчилан танилцуулж болно. Нам эвслийн бүлгүүд хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан  санал дүгнэлтээ албан бичгээр хурлын ажлын албанд ирүүлэх.

 

ДӨРӨВ: Хуралдааны шийдвэрийг зохион байгуулах

4.1 Хуралдааны тогтоолд мөрдөж эхлэх хугацааг заах ба хугацаа заагаагүй бол баталгаажуулж гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. ААН байгууллага, албан тушаалтанд Хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч болно.

4.2. Хуралдааны шийдвэрийг бүртгэл хяналтад авч сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг тооцох ажлыг Хурлын Тэргүүлэгчид, хороод, төлөөлөгчид, ажлын алба, Засаг дарга, ЗДТГ холбогдох  ААН байгууллага, ТББ  хариуцна.

4.3. Хуралдаан болсноос хойш ажлын 5 өдөрт багтаан хуралдааны шийдвэр, төлөөлөгчдийн санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлын төлөвлөгөө гарган ажиллана.

4.4.  Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлын явц үр дүнг Сумын засаг дарга ЗДТГ, баг, ААН байгууллагуудад хурлын хороод ажлын хэсэг, төлөөлөгчид тухай бүр шалган тэдгээрийн тайлан мэдээллийг улирал, хагас, бүтэн жилээр сонсон дүгнэлт өгч ажиллана.

 

ТАВ: хариуцлага

5.1.ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хангалтгүй бэлтгэсэн, өөрчилсөн албан тушаалтанд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн хариуцлага хүлээлгэнэ.

5.2.Хариуцлага хүлээлгэх тухай саналыг Сумын ИТХ-ын дарга албан бичгээр холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

5.3.Холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай албан бичгээр ИТХ-д мэдэгдэнэ.

 

зургаа. Журмыг хэрэгжүүлэх хугацаа

6.1.Энэхүү журам батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

 

 ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%