ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ISO:9001 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

2015-11-27

           Сумын ИТХ-ын 2015 ажлын төвлөгөөндөө сумын ЗДТГ-т  “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO:9001 стандартыг нэвтрүүлэх жил болгон зарласан билээ. Энэ стандартыг нэвтрүүлэх талаар ЗДТГ олон шат дараалалтай ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.  

     Хийж хэрэгжүүлсэн ажлын талаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын явцын талаар мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөгөө өглөө.

     Энэ хуралдаанд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд ISO:9001 стандартыг хэрэгжүүлэхэд өөрсдийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын тухай болон уг стандартыг хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар мэдээлэл хийж, тэргүүлэгчдийн асуусан асуултанд хариуллаа.

     ISO:9001 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өндөр сумын ЗДТГ нь бодолгын баримт бичиг болох Чанарын гарын авлага болон өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх үндсэн 7 журмыг сайжруулан боловсруулснаа хурлын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

     Өнгөрсөн хугацаанд сумын ЗДТГ-ын түшмэдүүдийг нийт 4 удаагийн сургалтанд хамруулсан бөгөөд цаашид мэдлэг дээшлүүлэх сургалтуудыг тодорхой үечилсэн байдлаар зохион байгуулах төлөвлөгөө гаргаж байна.

     ISO:9001 стандартыг хэрэгжүүлэх үйл явцдаа дотоод аудитыг 1 удаа хийлгэсэн бөгөөд гарсан үл тохирлыг арилгах, дахин гаргуулахгүй байх, цаашид анхаарч, сайжруулах талаар үүрэг өгөв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%