Баян-Өндөр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Орхон аймгийн цагдаагийн газар, аймгийн Боловсрол соёлын газар, аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран баг, ЕБС-ийн нийгмийн ажилтнуудын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны 15 цагаас аймгийн хурлын их танхимд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, 21 багийн нийгмийн ажилтан, ЕБС-ийн 39 нийгмийн ажилтан болон бусад албаны хүмүүс оролцов.
Зөвлөгөөний зорилго нь хүүхдийн эрх зөрчигдөх, сургууль завсардах, насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх, хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлын хамтран зохион байгуулах мөн цаашдаа ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллахад байлаа.
Зөвлөгөөнд дараах илтгэлүүд тавигдлаа.
1.
Нийгмийн
ажилтнуудын гүйцэтгэх, үүрэг өнөөгийн байдал
Илтгэгч: Орхон аймгийн боловсрол,
соёлын газрын мэргэжилтэн Б.Өлзийжаргал
2.
Гэр
бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар баг, сургуулийн нийгмийн ажилтны
оролцооны талаар
Илтгэгч: Орхон аймгийн ХГБХХ
мэргэжилтэн Н.Чулуунцэцэг
3.
Хүүхдийн эрхийг хамгаалах,
ахуйн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, цаашдын зорилтын
тухай
Илтгэгч: Орхон аймгийн Цагдаагийн
газрын хүүхдийн асуудал эрхэлсэн ахлах байцаагч цагдаагийн хошууч Б.Бадмаараг
4. Багийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүрэг
Илтгэгч: Баян-Өндөр сумын ЗДТГ-ын халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.БолормааЗөвлөгөөнд оролцсон ниймгийн ажилтнуудаас дараах санал, хүсэлт гарч байлаа.
Багийн нийгмийн ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах,
хэрэгцээн тулгуурласан чанартай сургалтуудыг зохион байгуулах, Хүүхэд
хамгааллын кейс үйлчилгээний тэмдэглэлийн нэгдсэн загвар маягттай болох,
үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, Ажил мэргэжлийн уулзалт, зөвлөгөөн, онол
практикийн хурал, ажил мэргэжлийн онцлогийг бусдад ойлгуулах, таниулах ажлыг
хамтран зохион байгуулах, Харилцан судалгаа, мэдээллээ тогтмол солилцож
хүүхдийн нэгдсэн мэдээллийн сантай болох, Тухайн жилд хамтран ажиллах чиглэл, ажлын төлөвлөгөөгөө урьдчилан хэлэлцэж
байгууллагынхаа төсөв төлөвлөгөөнд тусгуулах, Нийгмийн ажилтнуудыг чадваржуулах
сургалтыг чанартай, үр дүнтэй болгох тал дээр анхаарах, Тэмдэглэлт өдрийг нэгдсэн арга хэмжээний
хөтөлбөр боловсруулж тэмдэглэн өнгөрүүлэх, ажил үүргийн хуваарилалт хийх /баг,
сургууль бүрд биш нэгдсэн байдлаар зохион байгуулах зэрэг маш олон оновчтой саналуудын нийгмийн
ажилчид дэвшүүлж байлаа. Ингээд хамтарсан зөвлөгөөнөөс уриалга гаргаж уриалгын
дагуу ажлын төлөвлөгөө гарган шат дараалалтай ажил зохион байгуулахаар боллоо.