Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 22 дугаар хуралдаан 2015 оны 11 дүгаар сарын 23-ны 17 цагт боллоо. Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Тэргүүлэгчид Б.Ганбат, П.Баянмөнх, Л.Ганболд, Л.Түмэндэмбэрэл хүрэлцэн ирж хурлын ирц 71,4% байлаа. Тэргүүлэгчид дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
2. Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай
3. ИТХ-ын ээлжит XVIII хуралдааны тов тогтоох тухай
Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит XVIII хуралдааны товыг 2015 оны 12 дугаар сар 11 өдөр хуралдуулахаар тогтоол гарган баталлаа.