ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРАЛ БОЛЛОО

2015-11-19

         Сумын ГХУСАЗСЗөвлөлийн хурал 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 15 цаг иргэний танхимд боллоо. Хуралд зөвлөлийн дарга Н.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга З.Эрдэнээ, гишүүд Г.Эрдэнэчулуун, Ц.Цэцэгмаа, Ч.Уламбаяр, Б.Батжаргал, Б.Өлзийжаргал, С.Бат-Эрдэнэ нар ирж хурлын ирц 61,5% байж дараах асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

            1.Хүрэнбулаг, Зэст, Оюут, Баянцагаан, Говил  багийн хэсгийн байцаагчийн мэдээлэл

            2.Баг, сургуулийн нийгмийн ажилтнуудын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах тухай

            3.Сумын ГХУСАЗСЗ-ийн зардлын хуваарийн тухай

Эхний асуудлын хүрээнд 5 багийн хэсгийн байцаагч нар мэдээлэл хийж зөвлөлийн гишүүд асуулт асууж мөн өөрсдийн санал дүгнэлтийг хэлж байлаа.

             Багийн хувьд оны эхэнд аймгийн ГХУСАЗЗөвлөлийн дарга, сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, Цагдаагийн дарга нарын нартай байгуулсан гэрээний дагуу өөр өөрсдийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

            Баянцагаан багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Б.Сарангуа: Багийн хувьд энэ оны эхний 10 сарын байдлаар 37 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 15 төрлийн судалгаа гарган хяналт, эргүүл шалгалт, нийгэмшүүлэх сургалт, хууль тогтоомжийн сургалт, яриа таниулга хийх, мэдэгдэл, санамж хүргүүлэх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Баянцагаан багийн хувьд тулгамдаж байгаа нэг асуудал нь сумын хэмжээнд хагийн том газар нутагтай алслагдсан баг учир цагдаагийн хүрэлцээ муу Вогзал орчимд нэг цагдаа нэмэх шаардлагатай байна гэсэн саналыг хэлж байлаа.  

            Бусад 4 багийн хувьд энэ оны эхний сарын байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22% -иар буурсан. Мөн бүртгэл судалгааг гарган урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Багуудын хувьд “Хяналт”, “Цагаан сар”, “Орц траншей”, “Согтуурал”, “Эргуул”, “Шанг” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

            Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь баг, сургуулийн нийгмийн ажилтнуудын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах тухай байлаа. Зөвлөгөөний гол зорилго нь багийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, чиглэл, зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн гэр бүлд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлаар танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлж цаашид хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж ажиллах юм. Ингээд зөвлөгөөнийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 15 цагт ХГБХХэлтэсийн их заланд хийхээр зөвлөлийн гишүүд баталлаа. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%