Бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй,
24 цагийн турш ажиллах “Малчны лавлах 109” тусгай дугаар лавлагаа, мэдээлэл өгч
эхэлжээ.
Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх,
урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх тус
лавлах Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэд ажиллах юм байна.
Тус лавлах малчдаас ирүүлсэн алдуул болон олсон малын
зарыг “МОЛОР” телевиз, ФМ рарио
88,8, WWW.TODSURAG.MN зэрэг хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг
эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна.
Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд
бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх
яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө
хүргэх аж.