Орон нутгийн "НАР ТУССАН ЦАГ" нийгэм улс төр, залуучуудын чөлөөт хэвлэлд Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгч, олонхийн бүлгийн дарга Б.Ганбатын өгсөн ярилцлагыг танд хүргэж байна. 2015.11.16 өдрийн № 45/131/ дугаарт хэвлэгдсэн.
-Удахгүй сонгуулийн жил боллоо. Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн хувьд мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байна вэ?
Өнгөрсөн сонгуулиар ардчилсан нам Орхон аймаг, Баян-Өндөр суманд олонх болж ялалт байгуулсан. Миний хувьд сумын ИТХ дахь Ардчилсан намын дарга бид ард иргэддээ тулгамдсан асуудлуудыг гүйцэтгэх засаглалтайгаа хамтарч, Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд онцгойлон анхаарч ажилласан. Ерөнхийдөө мөрийн хөтөлбөрийн биелэлт 90% явагдаж байна. Амлалтаа 100% биелүүлж дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна.
-2012 оны сонгуулиар гарч ирсэн шинэчлэлийн Засгийн газар төсвийн төвлөрлийг сааруулсан явдал нь орон нутагт хэр өгөөжөө өгч байна гэж үзэж байна?
Тиймээ. 2012 онд Шинэчлэлийн засгийн газар төсвийн төвлөрлийг сааруулснаар тухайн орон нутагт төсвийн эрх мэдлийг нь шилжүүлсэн. Үүний үр дүнд ИТХ орон нутагтаа нэлээн олон ажлуудыг хийж байна. Ард иргэдийн санал асуулгаар орон нутагт тулгамдсан асуудлыг эрэмбэлж шийдэх боломжтой болсон.
Энэ нь жил бүр яригддаг асуудлуудын нэг. ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг заавал ард нийтийн санал асуулгаар эрэмбэлж явуулах үүрэгтэй. Энд нэлээн маргаан үүсгэдэг. Эхний жил ЗДТГ зохион байгуулсан. 2 дахь удаад нь ЗДТГ маань МУИС-ийн Орхон сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш нартай хамтарсан математик аргачлалаар "Иргэдийн оролцоо" санал асуулга, судалгааг зохион байгуулсан. Үр дүнтэй гэж бодож байна. Энэ мэтчилэн 2 дахь жилдээ санал асуулга явуулан ажиллаж байна. Ирэх жил хийгдэх ажлуудын эрэмбэ энэ 7 хоногт болох хурлын хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдана.
-ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын явц үр дүнг хаанаас хянадаг вэ?
ЗДТГ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хянадаг. Мөн дээр нь сумын ИТХ-ын хороод чиглэл чиглэлийн дагуу хяналт тавьдаг. Жил бүр ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хяналтын ажлын хэсэг байгуулагддаг. 2015 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа болон хийгдсэн ажлуудад хяналт тавих, танилцах зорилготой ажлын комисс байгуулсан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдсон, гишүүдээр 6 хороодын дарга нар орсон.
Өнгөрсөн 10 сард бид ажлын гүйцэтгэлд хяналт тавиад, танилцаад ирсэн. Нэлээн сайхан хийгдсэн ажлууд ч байна. Учир дутагдалтай ажил ч байна. Ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал байж болно. Үүнийгээ бид засч залруулж явах хэрэгтэй. Цаашид анхаарах асуудлуудыг Тамгын газартаа уламжилсан.
-ИТХ-ын чиг үүрэг нь юу вэ?
Өнөөдрийн байдлаар энэ онд Тэргүүлэгчид маань 20 удаа хуралдаад байна. Энэ сард гэхэд 2 удаа хуралдсан өнгөрсөн сард Тэргүүлэгчид 7 удаа хуралдаж, төрийн ажлыг түргэн шуурхай явуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ирсэн гэсэн үг.
Хурлын байгууллага нь чиглүүлэх, бодлого боловсруулах, хянах, танилцах чиглэлтэй ажилладаг. 2013 оноос 21 багийн Засаг дарга, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын түшмэлүүд нэг бүрчлэн Тэргүүлэгчдийн хуралдаанд ажлаа тайлагнадаг болсон. Энэ нь тухайн тухайн багт ямар асуудал гарсныг тодорхойлоод, ирэх жилийн ажилдаа тусгаж ажиллаж байна.
-Ирэх сонгуульд ямар байр суурьтай байх вэ?
Намаас үүрэг хүлээлгэж, итгэл өгвөл орон нутгийн сонгуульд ирэх жил дахин нэр дэвшинэ.
-Улс төрийн тогоонд оролцоход тань нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?
Би 2002-2006 онд капиталист нийгмийн өлгий, хүний эрхийг дээдэлдэг Англи улсад сурч, ажиллаж байсан. Тэгээд улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр, дуу хоолойгоо оруулах нь зүйтэй юмаа гэж бодсон. Ардчилал ялснаар хүн бүхэн гадаад орон зорчиж, ард түмэн газар, мал, орон сууцаа үнэгүй хувьчилж авсан. Энэ бүхний маань тод жишээ бол Ангилд сурч, ажиллаж байсан маань харуулж байна. Ардчилсан үзэл зарчим, чиг хандлага нь хөгжилд хүргэдгийг харсан учраас улс төрд Ардчилсан намыг сонгож орсон.
-Б.Ганбатыг хувь хүн хүнийг нь үүднээс уншигчид маань сонирхож байгаа байх?
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул. Аав ээж маань эвлэлийн илгээлтээр Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд оролцохоор 1976 онд шилжиж ирсэн. Ам бүл 6. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1992 онд арван жилийн V сургууль /одоогийн Орхон цогцолбор/ 1997 онд ШУТИС-ийн Эрчим хүчний цахилгааны инженерийн сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Одоо "ЭДЦС" ТӨХК-д цахилгаан цехийн даргаар ажиллаж байна.
-Залуучууд их улстөрждөг болсон байна. Улс төрийн тогоонд шинээр орж байгаа залуу үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?
Шинээр орж ирж байгаа залуучууддаа хандаж хэлэхэд эхлээд улс төр гэж хэн бэ? Улс төрхиж гэж юу юм бол? гэдгээ эхлээд сайн судлаад дараа нь улс төрийн соёл, ёс суртахууны талаар дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс улс төрийн соёл, ёс суртахуунтай байх хэрэгтэй. Түүнээс биш заавал нас зааж, залуучууд гээд байх шаардлагагүй гэж боддог. Одоогийн манай улс төрчид хорин хэдэн насантайгаасаа л улс төрийн тогоонд орсон байдаг. Тийм болохоор залуучууд улс төрд орж байгаад эвэртэй туулай харсан мэд хандах хэрэггүй болов уу гэж боддог.

Н.ӨЛЗИЙЖАРГАЛ