Сум хөгжүүлэх сангийн зээл нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээс гарсан төсөл санаачлагыг дэмжих зорилготой хэрэгждэг бөгөөд 2,8 хувийн хүүтэй, 3 хүртэл жилээр Иргэнд 10, аж ахуй нэгжид 15 сая төгрөгийн зээл олгогддог. Тийм учир жил бүр тэргүүлэх чиглэлээ боловсруулан жилийн эцэст дараа онд баримтлах тэргүүлэх чиглэлээ сумын ИТХ-ын хуралдаанаар батлуулдаг юм. Иймд “Сум хөгжүүлэх сан”-гийн 2016 онд баримтлах тэргүүлэх чиглэл, бусад үйл ажиллагааны талаар иргэдийн оролцоог хангаж, санал авах зорилгоор хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ний 14 цагт иргэний танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийт 7 иргэн оролцсон. Иргэдийн оролцоо идэвх сул байлаа. Тус хэлэлцүүлэгт СХС-гийн хяналтын зөвлөлийн ахлагч Б.Оюунбилэг, Төр иргэн түншлэл ТББ-ын тэргүүн Б.Аюуш, ТББ-ын гишүүн Х.Батхишиг, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн СХСан хариуцсан ажилтан Р.Цэдэв , Жаргалант сумын ЖДҮ хариуцсан ажилтан П.Янжинлхам нар оролцож СХС-ын хяналт хэрэгжүүлсэн тайланг иргэдэд танилцуулж, санал авлаа. Цөөхөн иргэд хамрагдсан ч олон асуудлыг хөндөж хэлэлцэн амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр СХС-ийн Тэргүүлэх чиглэлд салбар, чиглэл бүрээс орсон гэж үзэн нэмэлт санал гараагүй. Зээлийн хэмжээ бага, судалгаа муу хийж олгодог, Холбогдох хэлтэс, албадуутай зээлдэгч нарыг холбож ажиллах шаардлагатай, ЖДҮ- эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг хэрэгтэй мөн импортын бараа бүтээгдэхүүн орон нутгийн ЖДҮ эрлэгчдийнхээс хямд тул бодлогын зохицуулалт хэрэгтэй, нийлж нэгдэж ажиллах шаардлагатай, зээлийн хугацаа нэмэх боломж зэрэг асуудлаар санал гаргаж байлаа.