ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ НОХОЙ, МУУР ТЭЖЭЭХ ЭЗЭМШИХ ТАЛААР МӨРДӨХ ЖУРАМ

2015-11-09

Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 

2014 оны 04 дүгээр сарын 25 ний өдрийн ээлжит

 09 дүгээр хуралдааны 04 тогтоолын хавсралт

 

 

БАЯН-ӨНДӨР СУМЫН  ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ

 НОХОЙ, МУУР ТЭЖЭЭХ ЭЗЭМШИХ ТАЛААР МӨРДӨХ

ЖУРАМ

 

            Нэг. Ерөнхий зүйл

            Монгол улсын Ариун цэврийн тухай хуулийн 18.1.4 дүгээр зүйлд зааснаар Гэрийн тэжээвэр нохой, муурыг тогтоосон журмын дагуу мал эмнэлгийн үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэм сахих, хүн мал, амьтны ялгадас, хаягдлаар хот суурины гудамж талбай, зүлэг, ногоон байгууламж, орон сууц, түүний орчныг бохирдуулахгүй байх, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин /бруцеллёз, галзуу, сүрьеэ, ям зэрэг/-өөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

            1.1.Энэхүү  журмаар иргэд, аж ахуйн нэгж өөрийн өмч хөрөнгийг хамгаалах болон бусад сонирхолын улмаас нохой, муур тэжээж эзэмшсэнээр, нийтийн эрх ашигтай холбогдон үүсэх  харилцааг сумын нутаг дэвгэрийн хэмжээнд  зохицуулна.

            1.2.Харьяалагдах багийн тоо бүртгэлд бүртгүүлж пайз гэрчилгээ авсан, оноосон нэр хочтой, жилийн татвараа хуулийн дагуу төлсөн,  мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг тарилгад хамрагдсан нохой, муурыг иргэд, ААН-ийн эзэмшлийн гэж үзнэ. Үүнээс бусад нохой муурыг золбин гэж тооцно.

           

            Хоёр. Нохой эзэмшигчийн үүрэг, эрх

            2.1.Нохой, муур эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь нохой, муураа бүртгэл, судалгаанд хамруулж тухай бүр мэргэжлийн байгууллагаас хийх халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг арга хэмжээнд зохих зааврын дагуу хамруулж гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байх.

            2.2.Нохой, муураа өөрийн эзэмшлийн орон сууц, байр хашаандаа бат бөх уяагаар уяж, нохойтой бол үүдэндээ “Нохойтой” гэсэн анхааруулгыг тавих.

            2.3.Нохойгоо өглөөний 06.00 цагаас уяж, оройн 22:00 цагаас хашаандаа сул тавих бөгөөд шөнийн цагаар зөвхөн хашаандаа байлгах. Нохойгоо хашаанаас гадагш гаргахгүй байх.

            2.3.Нохой, муур эзэмшсэний татварыг “Татварын тухай”  хуулийн 8 дугаар  зүйлийн 5.6 дахь заалтыг үндэслэн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоосон хувь хэмжээний дагуу жил бүрийн 2 дугаар улиралд багтаан төлсөн байх.

            2.4.Мал бүхий иргэд нохойгоо мал сүргээс тусгаарлан байнгын уяатай байлгах.

            2.5.Нохойгоо салхинд гаргах, олон хүнтэй газар дагуулж явахдаа хамгаалалтын хошуувчтай, бат бөх уяатай байлгах, эзэмшлийн нохой, муур бусдад гэмтэл учруулсан бол яаралтай эмнэлэгт хүргэж тусламж үзүүлэх.

            2.6.Нохой, муур эзэмшигч нь  хөрш айл болон бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангах.

            2.7.Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, ногоон байгууламж, орон сууцны орцыг нохой муурны ялгадас болон бусад зүйлээр бохирдуулахгүй байх.

            2.8.Нохой, муурны эрүүл мэнд болон халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах талаар мэргэжлийн байгууллага, багийн ажлын албанд хандах.

            2.9.Иргэн аж ахуйн нэгж нь хүсвэл эзэмшиж буй нохой муурны нөхөн үржихүйг зогсоолгох талаар харъяа мал эмнэлгүүдэд хандах, өвчилсөн болон эзэмшилгүй /золбин/ нохой, муур /гөлөг, зулзага/-ыг устгуулахаар мэргэжлийн байгууллагад мэдэгдэх.

            2.10.Нохой, мууранд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл эзэмшигч нь мал эмнэлэг үржлийн нэгжид яарадтай мэдэгдэж, зохих арга хэмжээ авах.

 

            Гурав. Сум, багийн Засаг даргын  хүлээх үүрэг

            3.1.Золбин гэж тооцогдсон нохой, муурыг устгах ажлыг  Хот тохижуулах газар болон бусад ТББ-уудтай хамтран жилийн турш зохион байгуулах.

            3.2.Иргэд, ААН-ын эзэмшлийн нохой хүн, малд халдаж гэмтэл учруулсан тухай иргэдээс гарсан санал гомдол батлагдсан тохиолдолд нохойг албадан устгах болон эзэнд нь хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулах.

            3.3.Гэрийн тэжээвэр нохой, муурыг халдварт паразит өвчнүүдээс урьдчилан сэргийлэх тарилга туулгалтанд хамруулах, гэрчилгээ пайз олгож, бүртгэх ажлыг зохион байгуулах.

            3.4.Нохой, муур эзэмшигчдээс төлөх татварыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан хувь хэмжээний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах.

            3.5.Орон сууцны орчимд золбин нохой, муур өсч үржихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг СӨХ-д хэрэгжүүлнэ.

           

            Дөрөв. Хүлээлгэх хариуцлага

            Нохой,  муур  эзэмшихтэй  холбогдон  гарсан  зөрчлийг арилгуулах, хариуцлага

тооцох   асуудлыг   Монгол  улсын  хууль  тогтоомжийн  дагуу  тусгайлан  эрх  бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ.

            4.1.Эзэмшиж буй нохой, муур нь хамгаалалтгүйгээс хүн, малд халдаж гэмтэл учруулсан тохиолдолд гарсан гарз хохирлыг нохой муур эзэмшигч бүрэн хариуцна.

            4.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу сум, багийн Засаг дарга арга хэмжээ авна.

            4.3.Эзэмшиж буй нохой, муур нь эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга туулгалтанд хамрагдаагүйгээс хүн, мал, амьтанд халдвар тараах, байгаль орчинд хор нөлөө учруулбал Ариун цэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтын дагуу иргэд албан тушаалтныг 10.000-50.000, байгууллага аж ахуй нэгжийг 100.000-250.000 төгрөгөөр торгоно.

            4.4.Нохой, муур эзэмшигч болон иргэд ААН-ийн хооронд гарсан зөрчил маргааныг цагдаагийн байгууллага болон шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 

 

 

СУМЫН ЗДТГ

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%