ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН, ЗЭЭЛДЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙНЭ

2015-11-09

         Сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2013 оны 04-р сарын 15-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт тавих журам, мөн хяналт тавьж байх зөвлөлийг 6 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй баталсан байдаг. Энэ хурмын дагуу Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа болон зээлдэгч нарт хяналт шалгалт хийх удирдамжийг баталлаа.  Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл нь 2015оны 11 сарын 09- өдрөөс 7 хонгийн хугацаатай хяналт, шалгалтыг хийж дүгнэлтийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулна.
 

батлав

                     баян-өндөр сумын иргэдийн

         төлөөлөгчдийн хурлын

         дарга.......................н.жаргалсайхан

 

 

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН,  ЗЭЭЛДЭГЧДИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААНД          

       ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН Удирдамж

 

2015 оны 11дүгээр сарын 09-ны өдөр                                                                Баян-Өндөр сум

 

Зорилго:

Сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2013 оны 04-р сарын 15-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг  үндэслэн  тус сумын СХС-ийн дотоод журмын хэрэгжилт, сангийн хөрөнгийн 2015 оны зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих, шалгалт хийх, үр дүнг тайлагнах, мэдээлэх.

 

Зохион байгуулалт:

1.      Сумын ИТХ-ын дэргэдэх СХС-ийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн хяналт, шалгалт хийх хуваарийн дагуу хариуцсан багуудын зээлдэгч иргэн, ААН-ийн зээлийн зарцуулалтанд хяналт тавих, шалгалт хийх, баримтжуулах.

2.      Хяналт, шалгалт хийхэд шаардагдах зардалыг СХС-аас гаргуулах, тооцох.

3.      Хяналт, шалгалтын ажлын дүнг нэгтгэж, дүгнэлт гаргах.

4.      СХС-ийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтийг  ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 11-р сарын хуралдаанаар оруулах.

 

Хугацаа:

            Хяналт шалгалтыг 2015 оны 11-р сарын 16 –ны дотор дуусгаж, дүнг ажлын хэсгийн ахлагчид өгөх.

 

 

Төлөвлөсөн:

 

хяналтын ажлын хэсгийн ахлагч                                          б.оюунбилэг

                       

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%