ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГСЭН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

2015-11-02

          Сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг энэ амралтын өдөр /2015.10.31/ 2015 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудтай танилцлаа. Ажлын хэсгийг Тэргүүлэгч Б.Ганбат ахалж, нарийн бичгээр ИТХ-ын ажлын албаны ажилтан С.Бат-Эрдэнэ, гишүүдээр Дэд бүтэц, Хот тохижилт, байгаль орчин, экологийн хороон дарга Б.Хээрийнбаатар, Үйлдвэрлэл, үйлчилгээ ХАА-н бодлогын хороон дарга Н.Мэндбаяр, Гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааны хороон дарга Д.Дашдорж, Монгол хүн 2020,  Нийгмийн бодлого, хөгжлийн хороон дарга Я.Тунгалаг, Хууль зүй, хурал, захиргааны бодлого хэрэгжилтийн хороон дарга Д.Цог-Очир, Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хороон дарга Б.Батсайхан, төлөөлөгч Д.Гантулга байлаа.  Сумын ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн ажлын хэсгийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Энэ онд сумын ОНХС-ийн хөрөнгөөр нийт 1 тэрбум 134 сая төгрөгний 43 ажил хийгдэж байгаагаас 39 ажил нь бүрэн дуусан, 2 ажил нь дуусах шатандаа явж байгаа,  2 ажил тендер зарлагдсан явж байна.  2015 онд хамгийн ихээр хөрөнгө оруулалт хийгдсэн ажил нь 15 багийн 23 байршил газарт 8,1кл явган хүний зам тавьсан байна. Мөн Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайн орчныг сайжруулах, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлэх, шинэчлэх ажил хийгдсэн. Мөн иргэдээ амар тайван, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 10 байрны дээврийн завсар, цэвэр бохир усны шугам, байр хоорондын гэрэлтүүлэг, амралт чөлөөт цагийн талбай зэрэг ажлуудтай танилцлаа. Ингээд ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргаж Тэргүүлэгчдийн хуралд танилцуулна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%