ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ XVII ХУРЛЫН ХУРАЛДААНД ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2015-10-30

           Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 19 дугаар хуралдаан 2015 оны  10 дугаар сарын 30-ны  17 цагт хуралдлаа. Хуралд Тэргүүлэгч П.Баянмөнх, Д.Ганболд, В.Баттулга, Л.Түмэндэмбэрэл, Б.Ганбат нар оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1.   2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэх төсөл арга хэмжээний талаар иргэдээс авсан саналын эрэмбэ

2.       Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай

Эхний хэлэлцсэн асуудал нь ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэх 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэх төсөл арга хэмжээний талаар иргэдээс авсан саналын  эрэмбийг сумын Засаг даргын орлогч Г.Алтангэрэл танилцууллаа. Энэхүү санал асуулгыг 2015 оны 9 сард Баян-Өндөр сумын “Хөгжил”ТББ-аар 21 багийн 10000 өрхөөс түүврийн аргаар авч нэгтгэн эрэмбэлсэн юм. Мөн дараагаар нь 21 багийн ИНХ-ын хуралдаан зарлан хуралдаанд ирсэн иргэдийн саналыг нийлүүлэн сумын хэмжээнд 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэх төсөл арга хэмжээний эрэмбийг гаргасан юм. Ингээд нэгдсэн эрэмбийг сумын ИТХ-ын  2015 оны 11  дүгээр сарын 6-ны XVII хурлын хуралдаанд оруулахаар боллоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%