ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 2016 ОНД БАРИМТЛАХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

2015-10-30

             Сум хөгжүүлэх сангийн зээл нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээс гарсан төсөл санаачлагыг дэмжих зорилготой хэрэгждэг бөгөөд 2,8 хувийн хүүтэй, 3 хүртэл жилээр Иргэнд 10, аж ахуй нэгжид 15 сая төгрөгийн зээл олгогддог. Иргэдийн хувьд сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар болон тус сантай холбогдуулж санал хүсэлтэй илэрхийлэх хандлага муу байгааг хэлж байна.

 

            Иймээс 11-р сарын 13 өдөр Баян-Өндөр сумын иргэний танхимд 14 цагаас сум хөгжүүлэх сангийн 2016 оны тэргүүлэх чиглэлд иргэдийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

 

            Жил бүр сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлдэг. 2015 онд хүнс хөдөө аж ахуй, нийтийн ахуй үйлчилгээ, барилгын салбар зэрэг 7 чиглэлийг тодорхойлон дээрх чиглэлд голлон зээл олгож ажилласан байдаг. Иймээс иргэд, ААНБ 2016 оны тэргүүлэх чиглэлд ямар санал оруулах хүсэлтэй байгаагаа тусгах боломжтой болж байна. Ингээд иргэдээс гарсан саналыг тусган сумын ИТХ-ын хуралдаанаар оруулж  тухайн жилийн тэргүүлэх чиглэлийг батлуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%