ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2015-10-28

   УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлаг  хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Орхон аймагт ИТХ-ын төлөөлөгчийн манлайлал” сэдэвт сургалт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 9  цагт аймгийн  Ёслол хүндэтгэлийн өргөөнд нээлтээ хийж эхэллээ. Нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн оролцон үг хэлж төлөөлөгч нарт амжилт хүслээ.

Энэхүү сургалт нь ИТХ-ын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан үндэсний сэдэвчилсэн сургалт бөгөөд  зорилго нь төлөөлөгчдийн манлайлалыг нэмэгдүүлэх, аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээс өмнө судалгаа шинжилгээ хийх арга зүйд сургах, хурлын байгууллагын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлыг тодорхойлоход тооцоо, судалгаан суурилсан төлөөлөгчийн байр сууриа илэрхийлэх, бодлогын хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг боловсруулах зэрэгт чадавхижуулахад оршиж байна.

Сургалтанд Орхон аймгийн Төлөөлөгчид,  Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгч П.Баянмөнх, Б.Ганбат, Л.Түмэндэмбэрэл, Д.Ганболд, В.Баттулга, төлөөлөгч Н.Мэндбаяр, С.Ганцогт, нарийн бичгийн дарга З.Эрдэнээ болон Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид,  Нарийн бичгийн дарга нар хамрагдаж байна.

Хичээлийг төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар болох Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Цэгмэд, Монголын баг сумдын үндэсний холбооны Орхон аймаг дахь тэргүүн Ж.Аманжол нар зааж байна. Сургалт 2 өдөр үргэлжлэнэ. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%