ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2015-10-28

         Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 18 дугаар хуралдаан 2015 оны  10 дугаар сарын 27-ны  17 цагт иргэний танхимд боллоо. Тэргүүлэгч П.Баянмөнх, Д.Ганболд, В.Баттулга, Л.Түмэндэмбэрэл нар хурал оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1.   Уурхайчин, Их залуу, Яргуйт багийн Засаг даргын мэдээлэл /Орон сууцны нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах засварлах, гудамж хашааг тохижуулах, айл өрхийг бүртгэлжүүлж хаягжуулах талаар хийсэн аждыг сонсох

2.       Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай

3.    Баян-Өндөр сумын ИТХ-ын хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, хэлэлцүүлэхэд мөрдөх журмыг ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэх тухай

Эхний асуудлын хүрээнд 3 багийн Засаг дарга нар хийсэн ажлаа танилцуулсны дараа Тэргүүлэгчид асуулт асууж, өөрсдийн саналыг хэлж байлаа. Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь сум орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа 30 хүний материалтай танилцаж аймгийн ИТХ-ын хуралд уламжлахаар боллоо. Сүүлийн хэлэлцсэн асуудал нь сумын ИТХ-ын хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, хэлэлцүүлэхэд мөрдөх журмын төсөлтэй танилцаж өөрсдийн саналыг өөрсдийн саналыг тусган 2015 оны 11  дүгээр сарын 6-ны хурлын хуралдаанд оруулахаар боллоо

                Их залуу, Ууурхайчин, Яргуйт багийн Засаг дарга нар


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%