ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН ЗАХИРГАА МЕНЕЖМЕНТИЙН АНГИЙН ТӨГСӨХ IV КУРСИЙН ОЮУТНУУД СУМЫН ИТХ, ЗДТГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2015-10-26

             Монгол улсын ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн Төрийн захиргаа менежментийн ангийн төгсөх IV курсийн 32 оюутан, Б.Батжаргал багшийн хамтаар 2015-10-23-ны өдөр Орхон аймгийн ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК, ЭРДЭНЭТ ХИВС ХК зэрэг аж ахуй нэгж танилцаад дараагаар нь Баян-Өндөр сумын  ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Багш, оюутнуудыг ЗДТГ-ын дарга М.Эрдэнэчимэг, Иргэний танхим, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан С.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзан Баян-Өндөр суман ИТХ, ЗДТГ-ын бүтэц зохион байгуулалт болон сүүлийн жилүүдэд сум орон нутагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. Мөн оюутнууд төрийн албаны талаар өөрийн сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%