ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2015-10-22

       ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 17 дугаар хуралдаан 2015 оны  10 сарын 21-ны  17 цагт иргэний танхимд боллоо. Ирц 60% байж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1.       Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай

2.       Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай

3.       Рашаант, Баянбулаг, Шанд, Даваат багийн Засаг дарга нарын мэдээлэл сонсох

4.       ИТХ-ын ээлжит XVII хуралдааны тов зарлах тухай

            Хурлаар зарим багуудын амьжиргааг дэмжиж зөвлөлийн гишүүдийг өөрчлөн тогтоол гаргалаа. Мөн сумын ЗДТГ-аас оруулж ирсэн сумандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа 21 хүний материалтай танилцаж Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлон аймгийн ИТХ-д хүргүүллээ.            

            Дараагийн хэлэлцсэн асуудал бол багийн Засаг дарга нарын тодорхой сэдвийн дагуу Рашаант, Булаг багуудын Засаг дарга нар Хууль тогтоомж, УИХ, Засгийн газар, аймаг, сумын ИТХ, Засаг даргын тогтоол шийдвэрийг сурталчлах, биелэлтийг хангуулах ААН байгууллага иргэдтэй хамтран ажилласан байдал. Шанд, Даваат багийн Засаг дарга нар багийн эмзэг бүлгийн өрхийн иргэдийг бүртгэл судалгаанд хамруулах, эрсдэлийг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх сургалт мэдээлэл, хөтөлбөр төсөлд хамруулах талаар зохион байгуулсан ажлын талаар Тэргүүлэгч нар мэдээлэл авч асуулт асууж, өөрсдийн санал дүгнэлтийг хэлж байлаа.  

            Хамгийн сүүлийн хэлэлцсэн асуудал бол ИТХ-ын ээлжит XVII хуралдааны тов зарлах тухай байлаа. Тэргүүлэгчид 2015.11.06-ны өдөр ээлжит XVII хуралдааныг хуралдуулах саналыг дэмжиж тогтоол гаргалаа. Ээлжит XVII хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд

  1. 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэх тухай
    2.      Сумын ИТХ-ын хурлын хуралдаан,  Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, хэлэлцүүлэхэд мөрдөх журам батлах тухай
Дөрвөн багийн Засаг дарга нар




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%