Сүхбаатар аймгийн Баруун-Урт Сумын ИТХ-ын дарга Г.Наранбаатар тэргүүтэй сумын хурлын төлөөлөгчид, ИТХ-ын ажлын албаны ажилчид зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид /2015.10.16-18-ны/ өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр суманд айчилан ирж туршлага солилцлоо.
Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид 2013 оны 7 сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зочилж тус сумын хурлын үйл ажиллагаа болон орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж харилцан туршлага солилцож цаашид хамтран ажиллахаар болсон дагуу энэ удаа Баруун-Урт сумын төлөөлөгчид хүрэлцэн ирж сумын хурлын үйл ажиллагаа мөн Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт хивс”ХК, Хангарьд спорт хорооны усан пассейн зэрэг үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо. Баруун-Урт хот бол сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил маш эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Баян-Өндөр сумын гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлын ихэд онцолж үзэж цаашид Баруун-Урт хотын гэр хорооллыг гэрэлтүүлгийн асуудлыг шийднэ гэдгээ хурлын дарга нь онцолж байлаа.
Баян-Өндөр сумын
гэр хорооллын гэрэлтүүлэг