Орхон аймгийн жудо бөхийн холбооны санаачлагаар зохион байгуулагдсан “Эрдэнэт бага олимп-2015” амжилттай зохион байгуулагдаж 2015.10.11 орой 18 цагаас Орхон аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Спортын 9 төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд 22 багийн тамирчид өрсөлдсөнөөс спортын төрөл тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулж шагнасан. Мөн нийлбэр дүнгээр байр эзэлүүлж Баян-Өндөр сумын Уурхайчин баг нэгдүгээр байр эзэлж Алтан цом 5 сая төгрөг, хоёрдугаар байрт "Согоот баг" Мөнгөн цом 3 сая төгрөг, гуравдугаар байрт "Хүрэнбулаг баг" Хүрэл цом 2 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Мөн идэвхтэй оролцсон Даваат, Уртынгол, Уртбулаг багуудыг 1 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.