Орхон аймгийн жудо бөхийн холбооны санаачлагаар зохион байгуулагдаж буй “Эрдэнэт бага олимп-2015” өчигдөр нээлтээ хийж, Эрдэнэтийн төв цэнгэлдэх хүрээлэнд анхдугаар бага олимпийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. 2015.10.07 өдрөөс 2015.10.11-ний өдрийн хооронд “БАГА ОЛИМПООС ИХ ОЛИМПИЙН ОРГИЛ ӨӨД” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй Эрдэнэтийн бага олимпд Баян-Өндөр сумын 21 баг, Жаргалант сумын 1 баг нийт 22 багийн тамирчид Сагсан бөмбөг /эр, эм/, Гар бөмбөг /эр, эм/, Хөл бөмбөг, Жудо, Чөлөөт бөх, Үндэсний бөх, Шатар, Теннис, Марафон гэсэн спортын 9 төрлөөр давхардсан тоогоор 1600 гаруй тамирчин 216 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Бага олимпийг Орхон аймгийн жудо бөхийн холбооны тэргүүн Д.Өсөхбаяр нээж баг тамирчдад амжилт хүслээ.
Бага олипийн бамбарыг Монгол улсын
хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, МУГТ
Т.Нармандах, МУГТ Г.Болдбаатар нар асаалаа. Мөн нээлтийн үйл ажиллагаанд урлаг
соёлын одод ирж ая дуугаа өргөсөн юм.
Нийт баг тамирчиддаа Баян-Өндөр сумын ИТХ-аас спортын өндөр амжилт хүсье!